Улаанбаатарт өдөртөө +30 хэм дулаан, бороо орохгүй
Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +12+14 хэм, өдөртөө +28+30 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +8+10 хэм, өдөртөө +27+29 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө +5+7 хэм, өдөртөө +26+28 хэм дулаан байна.
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүл багасаж, нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Халх гол орчмоор, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнодын тал нутгаар +2+26 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар халж +33+38 хэм, бусад нутгаар +2+31 хэм дулаан байна.
