Хүүхдээ буудаж амийг нь хохироосон хэрэг дээр Солонгос иргэд цагдаагийн байгууллагаа буруушааж байна

Read Time:1 Minute, 42 Second

🔴 2025 оны 7-р сарын 20-нд Инчоны Сондо дүүрэгт нэгэн цочирдом хэрэг болжээ.

Төрсөн өдрийн баярын үеэр аав нь өөрийн хүүгээ гар хийцийн буугаар буудаж амийг нь хөнөөжээ.

Солонгос даяар олон нийт бухимдаж цагдаагийн байгууллагын мэргэжлийн чадварт эргэлзсэн хэрэг болжээ.

Болсон явдлыг дурьдахад Хохирогч нь өөрийн аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр гэр бүлийн хүрээнд бяцхан баяр зохион байгуулжээ. Баярт эхнэр, хоёр хүүхэд, хүүхдүүдийн гадаад багш оролцсон байна. Гэвч энэхүү баяр нь хүний амь нас хохирсон хэрэг болон хувирчээ.

Сэжигтэн болсон эцэг нь дараа нь цагдаад мэдүүлэхдээ “гэр бүлийнхэн нь өөрийг нь санхүүгийн хувьд туслахгүй орхисон нь урвалт мэт санагдсан” хэмээн тайлбарласан байна. Энэ мэдүүлэг нь түүнийг урьдчилан төлөвлөж, гар хийцийн галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан болжээ.

Эхнэр нь нөхөр нь буудуулсны дараа хүүхдүүдээ дагуулан өөр өрөөнд хоргодож, олон удаагийн дуудлага хийсэн ч цагдаа нар 70 минутын турш байрны гадаа байжээ.

Гэтэл тэр үед хохирогч аль хэдийн ухаан алдаж, дараа нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан байжээ.

Иргэдийнх нь шүүмжлэл дагуулсан хоёр гол асуудалд
1. Удирдлагын алдаа:
Хариуцсан офицер нь хэрэг гарсан газар дээр очоогүй, оронд нь станцаар удирдамж өгсөн. Энэ нь газар дээрх багийн хоорондын зохицуулалт сул, шийдвэр гаргалт удаашрахад хүргэсэн.

2. Гэр бүлийг зуучлуулахаар оролдсон уу?
Хохирогчийн эхнэрээр дамжуулан буутай сэжигтнийг ятгуулж, шархадсан нөхрийг суллуулахыг шаардсан гэх мэдээлэл олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн.

Цагдаагийн байгууллага энэ мэдээллийг албан ёсоор үгүйсгэсэн.

Тэдний тайлбарласнаар: “Аврах арга байгаа эсэхийг шалга” гэх зааврыг өөр нэг офицерт хэлсэн бөгөөд хохирогчийн гэр бүл рүү шууд чиглээгүй гэжээ.

Дараагийн өдөр нь илүү хүнд нөхцөл үүсэв
Хэрэгтэн Сөүл хотод байрлах өөрийн орон сууцанд тэсрэх бодис суулгасан байж болзошгүй гэж мэдэгдсэн тул тусгай үүргийн баг ажиллахад хүрчээ.

Олон нийтийн зүгээс: Солонгос улсад галт зэвсэгтэй хэрэг маш ховор, энэ хэргээс болж хүмүүс цочирдсон. Цагдаа нарын 70 минут гадаа зогссон явдалд “хамгийн чухал мөчийг алдсан”, “аврах боломж байж” байсан гэх шүүмжлэлүүд олон нийтийн сүлжээгээр хөвөрч байна.

Энэ явдалд Солонгосын Үндэсний Цагдаагийн газар уг хэргийн дотоод шалгалтыг эхлүүлээд байгаа бөгөөд:
Дуудлага авсан үеэс эхлэн

хариу үзүүлсэн цагдаа нарын байр суурь, удирдлагын дамжуулалт, шийдвэр гаргалтын логикийг бүхэлд нь шалгаж байна.

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *