10 жил мал малласан малчны хүүхдийг ХАА-н их сургуульд үнэ төлбөргүй сургана

УИХ-аас баталсан Малчны тухай хуулийн 4.2.5-т “ 10-аас доошгүй жил тасралтгүй малчнаар ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, бэлчээр, тэжээлийн чиглэлээр үнэ төлбөргүй сургана” гэж заасан юм. Энэхүү хуулийн зохицуулалт ирэх сараас хэрэгжих бөгөөд улсын хэмжээнд хэчнээн малчны хүүхэд их сургуульд үнэ төлбөргүй суралцах вэ гэдэг судалгааг Боловсролын яам хийж байгаа аж. Санхүүжилтийн эх үүсвэрийг Боловсролын зээлийн санд тусгаж өгсөн тул асуудал үүсэхгүй юм байна.

Дээрх хуулийн зохицуулалттай холбоотойгоор Хөдөө аж ахуйн их сургуульд малчны хүүхэд үнэ төлбөргүй суралцах аж.

Үнэгүй суралцах хүсэлтэй малчны хүүхэд сум аймгаасаа холбогдох бичиг баримтаа авч ХААИС дээр очиж бүртгүүлэн, Боловсролын зээлийн санд хамрагдах ажээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *