Хуульч О.Батхүү: Байр зарахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг УИХ-аар хэлэлцэх боломж бүрдлээ

Хуульч О.Батхүү өнгөрсөн сарын 15-ны өдөр нийтийн өргөдлийн “d-parliament” системд үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдөл санаачилжээ. Түүний санаачилсан өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурж, УИХ-аар хэлэлцэх боломжтой болжээ.

Тэрээр” Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зураад байна. Одоо уг саналыг Улсын Их Хурлын Тамгын газар ажлын 3 хоногт багтаан Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ. Улмаар УИХ-ын намрын ээлжит чуулганаар энэхүү асуудлыг холбогдох ажлын хэсэг байгуулж хэлэлцэх юм” гэлээ.

117 thoughts on “Хуульч О.Батхүү: Байр зарахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг УИХ-аар хэлэлцэх боломж бүрдлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *