Аскорбины хүчлийг Esse тамхины хайрцагт хийн 150 мянгаар үр зулбуулах эм гэж заржээ

Read Time:2 Minute, 48 Second

Аскорбины хүчлийг “Еssе” тамхины хайрцаганд хийгээд “найдвартай үр зулбуулах эм” хэмээн 14 эмэгтэйд 50-150 мянган төгрөгөөр заржээ

Хэнтий аймагт төрсөн, Улаанбаатар хотод байнга оршин суух хаяггүй, 24 настай З.Золжаргал нь цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд хуурамч хаягнаас “…Үр зулбуулах найдвартай эм зарна…” гэсэн хуурамч зар байршуулан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж нийт 14 хохирогчид эмийн сангаас худалдаж авсан аскорбиний хүчлийг “ESSE” тамхины хайрцаганд хийж 50-150 мянган төгрөгөөр заран нийт 1,6 сая төгрөгийн хохирол учруулжээ. Тэрээр ийн мэдүүлжээ.

“… Би барилга дээр туслах ажилтнаар ажиллаж байсан. Ажлаас буугаад гэртээ амарч байхдаа фейсбүүкд “үр зулбуулах эм зарна” гэсэн зар тавьсан байсныг хараад санаа авч хуурамч цахим хаяг нээж, үр зулбуулах эм зарна гэж пост тавьсан. Ингээд зарын дагуу хүмүүс холбогдож үр зулбуулах эмийн талаар үнэ, үйлчлэх үйлчилгээний талаар мэдээлэл асуугаад бүр худалдаж авьяа гэсэн чаат бичиж эхэлсэн. Тэгэхээр нь эмийн сангаас аскорбины хүчил 700 төгрөгөөр худалдаж авсан. Өөр төрлийн эм авбал бусдын эрүүл мэндэд хохирол учруулчих вий гэж бодсон. Дараа нь чатаар үр зулбуулах эм худалдаж авъя гэж бичсэн хүмүүстэй холбогдож аскорбины хүчлээ үр зулбуулах эм гэж хүргэж өгсөн. Аскорбины хүчлийг 100,000-150,000 төгрөгийн хооронд зарсан. Би өөрөө хүргэлтээр аваачиж өгдөг байсан …”

Хохирогчид маш гэнэн итгэмтгийгээр хууртагдсан байна.

“ … Би найз залуугаасаа жирэмсэн болоод эцэг эхдээ хэлэхээс айсан тул гаргахгүй байхаар шийдсэн. Тэгээд эмнэлэгт ч үзүүлээгүй ба гэртээ байхдаа фейсбүүк дээр “эм авна, зарна” гэх групп дээрээс “найдвартай үр зулбуулах эм зарна” гэх зарыг харсан. Тухайн хүнтэй холбогдоод чатлахад “эм бол байгаа, хүргэлтээр очно, найдвартай, мөнгөө шилжүүлээрэй” гэхээр нь би итгээд өөрийн Хаан банкны ********данснаас 100.000 төгрөгийг утга дээр нь “1” бичээд шилжүүлсэн. Тэгээд хоѐр цагийн очино гэхээр нь “One event hall” буюу Минт дээр аваад ир гэсэн. Үсээ ногооноор будсан эрэгтэй ирээд Еssе гээд тамхины хайрцагны талд хийсэн зургаан ширхэг эм өгсөн. Гэртээ ороод эмийг уутал аскорбины хүчил шиг юм байсан. Тэр дор нь чат бичтэл намайг блоклоод алга болсон …”

“… Саяхан хүүхэд гаргасан тул дахин төрөх боломжгүй байсан. Тэгээд нөхөртэйгөө ярилцаад гаргахгүй байхаар шийдэж фейсбүүкээс үр зулбуулах эм хайсан. “Найдвартай үр зулбуулах эм зарна” гэсэн хаягтай холбогдоход 100 мянга гэсэн. Ийм эм эмнэлэг дээр 250.000 төгрөгийн үнэтэй байсан тул хямдхан юм байна гэж бодоод авахаар болж мөнгөө шилжүүлсэн. Үсээ будчихсан залуу хүргэлтээр ирээд еssе гээд тамхины талыг нь ураад хайрцагт хийсэн эм өгсөн. Яагаад хайрцаг савгүй байгаа талаар асуухад “хууль бус эм болохоор хилээр задалж оруулж ирдэг, найдвартай” гэсэн. Тэгэхээр нь аваад уухад ямар ч нөлөө үзүүлээгүй. Хүнд үзүүлэхэд амсаж үзээд витамин С байна гэсэн …”

“ … Манай эгч үр зулбуулах эм явуул гэж Өвөрхангайгаас залгаад мөнгө шилжүүлсэн. “Эм авна, зарна” гэх групп дээр зар явж байхаар нь чатлахад “эм бол байгаа, хүргэлтээр очно, мөнгөө шилжүүлээрэй” гэхээр нь би найдвартай байх гэж бодоод тухайн хүний өгсөн Хаан банкны ********дугаартай данс руу 160.000 төгрөг утга дээр нь ********гээд шилжүүлсэн. Удалгүй манай ажлын байр болох зурагтын хуучин эцэс дээр үл таних залуу ирээд Еssе гээд тамхины хайрцагны талыг нь ураад хийсэн зургаан ширхэг эм өгсөн. Яагаад ийм хайрцагт хийсэн талаар асуухад хууль бус эм болохоор хилээр задалж оруулж ирдэг гэж хэлсэн. Тэгээд эгч рүүгээ унаанд дайж явуулсан. Дараа нь эгч “хуурамч эм явуулсан, витамин С байна” гэж уурласан…”

Үр зулбуулах эм хэрэглэх нь маш эрсдэлтэй үйлдэл юм. Гэтэл залилуулсан эмэгтэйчүүд харваас илт сэжиг төрөхүйц хайрцаг савтай байхад л “найдвартай” гэж хэлсэн үгэнд итгэн авсан байна.

Шүүх шүүгдэгчид 664 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноожээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

4 thoughts on “Аскорбины хүчлийг Esse тамхины хайрцагт хийн 150 мянгаар үр зулбуулах эм гэж заржээ

  1. I recently read the article at https://globalhairdubai.com/hair-transplant-in-dubai-the-ultimate-guide/ and found it very informative and reassuring. The detailed explanations, practical aftercare advice, and focus on natural-looking results really stood out. As someone researching hair restoration options, I appreciated the balance between medical detail and clear, patient-friendly language. The article addressed common concerns like pain, recovery time, and realistic expectations, which helped reduce my anxiety about the procedure. The clinic’s emphasis on experienced surgeons and personalized treatment plans also made a strong impression. I liked that the content discussed both FUE and complementary therapies like PRP, explaining how they work together to boost outcomes. Overall, this piece increased my confidence in choosing a reputable clinic in Dubai and convinced me to book a consultation. Thank you for sharing such a thorough resource—it’s a valuable contribution to anyone considering hair restoration in the UAE.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *