Монгол банкны “хар жагсаалт” байхгүй болсон уу?

Read Time:1 Minute, 11 Second

1. Зээлийн ангилал буюу “хар жагсаалт” байхгүй болсон уу?

Зээлийн мэдээллийн лавлагаанд 2025.09.10-ны өдрөөс эхлэн зээлийн хугацааны ангиллын мэдээллийг тусгахгүй болсноор иргэдийн дунд “хар жагсаалт” гэж яригддаг зүйл байхгүй болсон. Гэхдээ энэ нь “зээлдэгчийн зээлийн түүх бүрмөсөн арилна, зээлийн хугацаа хэтрэлтийн мэдээлэл байхгүй болно, хугацаа хэтрүүлэн төлсөн ч цаашид зээл авахад нөлөөлөхгүй” гэсэн үг биш юм.

2. Зээлийн мэдээллийн лавлагаанд ямар мэдээллийг тусгаж байгаа вэ?

Зээлийн мэдээллийн лавлагаанд одоо үлдэгдэлтэй байгаа зээл, төлбөрийн мэдээлэл болон төлөгдсөн зээлийн мэдээлэл хаагдсан өдрөөсөө хойш 5 жилийн хугацаанд тусгагддаг бөгөөд хугацаа хэтрэлтийн хоногийн мэдээллийг 90 хоног хүртэл хугацаа хэтэрсэн зээл, 90-ээс дээш хоногоор хугацаа хэтэрсэн зээл гэсэн хоёр баганад харуулдаг болсон.

3. Зээлийн оноогоо яаж дээшлүүлэх вэ?

Зээлийн оноо нь зээлдэгчийн одоо үлдэгдэлтэй байгаа зээл, төлбөрийн мэдээлэл, зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу цаг хугацаандаа төлсөн эсэх зээлийн түүх, хугацаа хоцроож төлсөн байдал, өр орлогын харьцаа, зээлээ эргэн төлөх чадвар, зээлийн эрсдэлийн түвшин, санхүүгийн сахилга бат зэрэгт үндэслэн тодорхойлсон, зээлдэгчийн санхүүгийн харилцаанд орж буй зан төлөвийг илтгэж буй тоон үзүүлэлт юм. Зээлдэгч зээл, төлбөрөө төлөхгүй байх, хоцроож төлөх болгонд зээлийн оноо буурах бөгөөд эргээд зээлээ хэвийн төлж эхлэхэд зээлийн оноо хэвийн түвшинд хүртэл нэмэгдэх магадлалтай юм.

Зээлээ хугацаандаа төлөөгүй иргэдийн хувьд санхүүгийн хариуцлага, сахилга баттай байж, тодорхой хугацаанд зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу хоцрогдолгүй төлснөөр зээлийн оноогоо дээшлүүлэх боломж нөхцөл бүрдэнэ. Зээлийн оноо нь нэмэгдсэнээр зээлийн хүү, нөхцөл сайжрах магадлалтай бөгөөд зээлийн хүртээмж нэмэгдэх боломжтой юм.

Монгол банк

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Монгол банкны “хар жагсаалт” байхгүй болсон уу?

  1. Good post! We will be linking to this particularly great post on our site. Keep up the great writing

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *