Цоохор ирвэсийг хууль бусаар агнасан гэмт хэргийг илрүүлжээ

Read Time:1 Minute, 1 Second

Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад орсон
“Цоохор ирвэс”-ийг хууль бусаар агнасан гэмт хэргийг илрүүллээ.
-Цагдаагийн албанаас энэ оны 08 дугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант гэх газраас иргэн Б нар нь бусадтай бүлэглэн Нэн ховор амьтны жагсаалтад орсон “Цоохор ирвэс”-ийг хууль бусаар агнаж бусдад зарж борлуулсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлэн ажиллаа.
-Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл: Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.
-Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр “Цоохор ирвэс” нь 22.000.000 төгрөгөөр үнэлэгдэж, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалж тооцон Монгол Улсын Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг.
-Иймд иргэн та Хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу.

Экологийн ЦА

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *