“Хүүхдийн мөр биш” гэдэг нь тогтоогдсон байна

Read Time:32 Second

2025 оны 9 сарын 20-ны өдөр хүүхдийн мөр байх магадлалтай зургийг эрэлд явсан ар гэрийн иргэдийн зүгээс Хээрийн штабын албаны хүмүүст авч ирж үзүүлсэн байна.

Тухайн мөр байсан газарт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Мөнхжаргал, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Мөнхбаатар нараар ахлуулсан алба хаагчид, 2 эрэлч нохойтой мөрдөн шалгах ажил болон эрлийн ажлыг зохион байгуулсан.

Тухайн мөрнөөс журмын дагуу шинжилгээ авч шалгуулахад хүүхдийн мөр биш малын мөр байх магадлалтай гэсэн хариу гарсан байна.

Тухай мөрний талаарх мэдээлэл, шинжилгээний хариуг алга болсон хүүгийн аав, ээж ар гэрийн хүмүүст танилцуулсан байна.

Иймээс иргэдэд худал мэдээлэл түгээж төөрөгдүүлэхгүй байхыг албаны хүмүүс анхааруулж байна.

Хөвсгөл ОБА

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *