Приус маркын машины жолооч нь хэт ядарсан үедээ замын хашлага мөргөн, зорчиж явсан хүүхэд амь насаа алджээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 50 минутанд “Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газраас очиж шалгахад: Урьдчилсан байдлаар Toyota prius маркын автомашины жолооч нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гүүрний бетонон хашлагыг мөргөсний улмаас зорчиж явсан 8 сартай хүүхэд нас барж, 4,6 настай 2 хүүхэд болон 30 настай нэг хүн гэмтсэн харамсалтай нөхцөл байдал тогтоогджээ.

گینر ایوژن، یکی از حرفهایترین و باکیفیتترین مکملهای افزایش وزن و حجم در دنیاست که توسط «هانی رامبد»، مربی مشهور اسطورههای بدنسازی، فرموله شده است.