Улаанбаатарт цэлмэг, өдөртөө -2 хэм хүйтэн байна

Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -6…-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7…+12 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +1…+6 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

 

05 цагт Улаанбаатар: -13 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *