Хаан, Голомт, Төрийн банкны 8 ажилтан, УБГ-ын 7 ажилтан гэмт хэрэгтэнгүүдтэй үгсэн хуйвалдаж, мэдээллийг худалдан ашиг олж байжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, бусдын данснаас мөнгө авдаг байсан гэмт этгээдүүдтэй үгсэн хуйвалдаж, иргэдийн мэдээллийг хууль бусаар худалдан борлуулж, ашиг олж байсан Хаан, Голомт, Төрийн банкны найман ажилтан, Улсын бүртгэлийн долоон ажилтныг Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлэн шалгаж байна.
Налайх дүүргийн улсын бүртгэлийн ажилтан Э.Өнөрцэцэг, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн ажилтан Б.Цэрэнлхам, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн ажилтан Д.Гэрэлт-Од, Голомт банкны ажилтан Т.Баттулга, Хэнтий аймгийн Хаан банкны ажилтан Ч.Доржханд, Г.Наранцэцэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 20.3.1, 20.3.2 /Зохион байгуулалтай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 18.6 дугаар зүйлийн 18.6.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг Мөнгө угаасан/, 26 дугаар зүйлийн 26.1.6.1 /Зохион байгуулалттай гэмт бүлэг Кибер орчинд хууль бусаар халдах/ дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа аж.
Эдгээр яллагдагч нар нь өмнө ял эдэлж байсан Б, Ч, Г, М нарын иргэд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан Т болон мөрийтэй тоглоом тоглодог Б, П, Т нартай бүлэг зохион байгуулалтад орж уг хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.
Нийтдээ 80 орчим иргэний дансны болон тоон гарын үсгийг банк болон Бүртгэлийн ажилтнуудаас хууль бусаар буюу худалдан авах замаар гаргуулан, тухайн иргэдийн данснаас их хэмжээний мөнгийг авч, өөр данс руу шилжүүлж авдаг. Банк болон бүртгэлийн ажилтнууд нэг иргэний хувийн мэдээллийг 500 мянган төгрөгөөр тооцон худалдах замаар хамтарч ажилладаг байсан бололтой.
Яллагдагчаар татагдсан албан хаагчид болох банк болон бүртгэлийн ажилтнууд хууль бусаар олсон орлогоороо 550 сая төгрөгийн үнэ бүхий 10 орчим тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Гэрт нь, ажлын байр, машинд нь хийсэн үзлэг нэгжлэг хийж 50 орчим сая төгрөг бэлнээр, 55 ширхэг гар утас, үүрэн холбооны операторын 32 ширхэг сим карт, банкны виза карт 11 ширхэгийг хураан авсан байна.


I just couldn’t depart your website prior to suggesting that I really enjoyed the usual information an individual provide
to your guests? Is going to be again continuously in order to check up
on new posts
Wow, this paragraph is good, my sister is analyzing such
things, so I am going to inform her.
It’s perfect time to make some plans for the future and
it is time to be happy. I’ve read this post and if I could I wish to suggest you some
interesting things or advice. Maybe you could write next articles referring to this article.
I wish to read more things about it! https://marvi-Md.Mystrikingly.com/