Дэлхийн хамгийн төгс эмэгтэй Бразилийн модель гоо үзэсгэлэнгээсээ болж саатуулагджээ

🔴 “Дэлхийн хамгийн төгс эмэгтэй” гэгдэж байсан модель өөрийн гоо үзэсгэлэнгээсээ болж саатуулагджээ 

Бразилын 35 настай инфлюэнсер Жанайна Празерес 20 гаруй гоо сайхны мэс засалд нийт 1 сая ам.доллар зарцуулсны дараа гадаад төрхөө бүрэн өөрчилжээ.

Тэрээр Сан-Паулогийн олон улсын нисэх буудалд ирэхдээ паспортны зурагтайгаа танигдахгүй болсон тул 40 минут саатуулагдаж, өөрийгөө батлах шаардлагатай болсон байна.

Playboy Norway түүнийг нэгэн цагт “Дэлхийн хамгийн төгс эмэгтэй” хэмээн нэрлэж байсан бөгөөд Жанайна “ийм зүйл тохиолдоно гэж үргэлж айдаг байсан” хэмээн хэлжээ.

Хуучин паспорт дээрх түүний төрх нь  байгалийн, өргөн хацартай, хар үстэй байсан бол одоо тэс өөр хүн мэт харагдаж байгаа аж.

Тэр инцидентийн дараа шинэ паспорт захиалж, “Төгс төгөлдөрт хүрэх үнэ байдаг юм байна” хэмээн хэлжээ.

Түүний энэ түүх цахим ертөнцөд шуугиан тарьж, гоо үзэсгэлэн ба өөрийн дүр төрхийн талаарх маргааныг дахин хөндөж байна.

#JanainaPrazeres

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *