“Х” ХХК нь Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах хүнсний агуулахад хуурамч дардас бүхий, гарал үүсэл тодорхойгүй өндгийг жижиглэнгээр борлуулж байсан нь баримтаар тогтоогдсон байна. Энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн нэгдэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар “Барааг … хууран мэхлэх, төөрөгдүүлэх … замаар худалдах, … хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн” байх тул Монополын эсрэг газрын улсын байцаагч 20 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулан, 157 хайрцаг өндгийг холбогдох журмын дагуу устгалд оруулан ажиллалаа.
Цаашид худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуй нэгж нь худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаарх үнэн бодит мэдээллийг хэрэглэгчдэд өгч үйлчлэх, хуульд заасан гарал үүсэл, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан борлуулж ажиллахыг анхааруулж байна.
Average Rating
3 thoughts on “Хуурамч дардас тавин өндөг борлуулж байсан ААН-ийг 20 сая төгрөгөөр торгожээ”
Leave a Reply
More Stories
Иргэдийн цалингийн 500.0 мянга хүртэлх орлого дүнгээс ХХОАТ-ыг 100 хувь хөнгөлнө
Татварын багц хуулийн төсөлд нийт 13,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 176 мянга орчим санал авч, нийт саналын 52.4 хувийг тусгажээ. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэдийн НӨАТ болон хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр, нийтдээ 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулахаар тооцоолжээ. Аж ахуйн нэгж, жижиг, бичил бизнес эрхлэгчдэд үүсдэг хүндрэл бэрхшээлийг арилгаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, татварын ачааллыг бууруулах зорилгоор дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд: • Аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын шатлалыг өөрчилж, 6–10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувь, 10 тэрбум төгрөгөөс дээш бол 25 хувийн татвар ногдуулах шатлалтай болгосон. • Бичил, жижиг бизнесийг дэмжих, татварын суурийгтэлэх зорилгоор хялбаршуулсан горимоор тайлан гаргах, босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, улирал тутам татвараа төлөх боломжийг бүрдүүлсэн. • Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын буцаалт 90 хувийн буцаалт эдлэх босго дүнг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. • Татвар төлөгчийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өртэй байгууллагын банк дахь дансны 20 хувийг битүүмжлэхгүй үлдээнэ. • Гааль дээр НӨАТ авахгүй, 2 сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой болно. • Тайлан залруулах хугацааг 1 жил байсныг 2 жил болгон сунгасан. • Хүний нөөцийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ажилтныг сургах зардал болон ажилтанд зориулсан хангамжийн зардлыг хасагдах зардалд тооцох боломж бүрдүүлсэн. Гадаадад гаргасан үйлчилгээний зардалд И баримт шаардахгүй байхаар зохицуулсан. • Бизнес эрхлэгч бэлэн бусаар төлбөр төлсөн тохиолдолд НӨАТ шингэсэн бараа, үйлчилгээ гэж үзэж, татвар ногдох орлогоос хасаж тооцно. • Салбарын онцгой чөлөөлөлтийг цуцалсан. • Орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч хялбаршуулсан горимоор НӨАТ, ХХОАТ, ААНОАТ-ын тайлангаа гаргаж, 1 хувиар татвараа төлөх боломжтой....
Бага насны хүүхдийн амь насыг бүрэлгэсэн этгээдэд ялын дээд хэмжээ өгчээ
БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАВ Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх, 2026 оны...
Монгол Улс, БНСУ цагаачлал, визийн бодлогын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэв
Монгол Улс, БНСУ цагаачлал, визийн бодлогын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэв Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны...
Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгов
Хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгох асуудлыг орон нутгийн удирдлага, иргэдийн зүгээс удаа дараа илэрхийлж, хүсэлт тавьж, уламжилсаны үр дүнд Хөвсгөл...
Хүүхдийн хүчирхийлэгч, педофиль Эйпштейны файлуудад Монголын ерөнхийлөгч асангууд нэр холбогдсон байна
Сүүлийн үед сошиал орчинд олонтаа дурдагдаж буй J.Epstein нь бодитоор гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон насанд хүрээгүй...
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжэ Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор...

Yo, CK999game is pretty dope! A good selection of games and it’s easy to find what you’re looking for. What are you waiting for? ck999game
References:
Le manoir richelieu
References:
http://www.villascococannelle.com
References:
Casino sanremo online
References:
https://shkolnaiapora.ru/question/pervaya-ekspediciya-ispanskogo-moreplavatelya-xristofora-kolumba-k-beregam-severnoj-ameriki