Агаарын бохирдол нь мэдрэлийн өвчин паркинсоныг үүсгэдэг болохыг тогтоожээ
🔴 Нарийн ширхэгт тоосонцор, агаарт буй хүнд метал, ургамал ногооны пестицид нь тархины эсийн хөгшрөлт, мэдрэлийн өвчин паркинсон үүсгэдэг болохыг тогтоожээ
Шинэ судалгаагаар нарийн ширхэгт тоосонцороор үүсдэг агаарын бохирдол PM2.5 нь мэдрэлийн доройтол үүсгэдэг өвчний нэг гол шалтгаан болдог гэжээ.
Жонс Хопкинсийн их сургууль болон Колумбийн их сургуулийн эрдэмтэдийн хийсэн энэхүү судалгаагаар PM2.5-т өртөхөд альфа синуклеин хэмээх уургийн хоруу чанартай бөөгнөрөл үүсч, энэ нь Паркинсоны өвчнөөс шалтгаалсан сэтгэцийн доройтол үүсгэхэд голлох үүрэгтэй болохыг илрүүлсэн байна.
Лабораторийн туршилтаар PM2.5-т өртсөн хулгануудын тархинд агшилт үүсч, оюун ухааны чадамж буурч, хүний сэтгэцийн доройтолтой төстэй уургийн бөөгнөрөл тархжээ. Харин альфа синуклеин уургийг генетикийн аргаар устгасан хулганууд ийм өөрчлөлт үзүүлээгүй нь уг уургийн өвчин үүсэх үйл явц дахь чухал үүргийг баталсан байна.
Мөн АНУ-ын 56 сая гаруй Medicare бүртгэлд хийсэн тархвар судалгаагаар PM2.5-ийн түвшин өндөр бүс нутагт амьдарч буй хүмүүсийн дунд сэтгэцийн доройтлоор эмнэлэгт хэвтэх эрсдэл эрс нэмэгддэг болохыг тогтоожээ. PM2.5 нарийн ширхэгт тоосонцорын агууламж 4.14 микрограмм/м³-ээр нэмэгдэхэд, Паркинсоны өвчнөөс шалтгаалсан сэтгэцийн доройтлын эрсдэл 17% өссөн байна.
Эрдэмтдийн үзэж буйгаар, агаарын бохирдол нь өөрчлөх боломжтой эрсдэлт хүчин зүйл бөгөөд нарийн ширхэгт тоосонцрыг бууруулах замаар энэхүү хүнд хэлбэрийн мэдрэлийн өвчний эрсдэлийг бууруулах боломжтой гэж дүгнэжээ.
Судалгааны эх сурвалж:
science.adu4132
