УИХ-ЫН ЧУУЛГАНААР МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
📌 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.11.12/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 75.3 хувийн саналаар эцэслэн баталлаа.
📌 Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв, тав дахь хэлэлцүүлгийг явуулж, гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
📌 Төсвийн төсөлд багш, эмч, төрийн эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилчдын цалин, ахмад настны болон халамжийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 6-12.8 хувиар бууруулах, зарим төсөв ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 2025 оны түвшинд байлгах, тэвчиж болох зардлуудыг хойшлуулахаар тусгалаа.
📌 Тодруулбал, багш нарын үндсэн цалинг 2026 оны 01 дүгээр сарын 01-ээс 742.0 мянган төгрөгөөр, 11 дүгээр сарын 01-ээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож Боловсролын сайдын урсгал зардлыг 518,620.2 сая төгрөгөөр, Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж Эрүүл мэндийн сайдын урсгал зардлыг 190,300.0 сая төгрөгөөр, Ахмад настны тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан тооцож 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардлыг 145,000.0 сая төгрөгөөр, Халамжийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан тооцож 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардлыг 19,500.0 сая төгрөгөөр нэмэгдүүлээр тусгав.
📌 Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг зүйл, заалт бүрээр санал хурааж, гишүүдийн олонх буюу 71.9 хувийн саналаар эцэслэн баталлаа. Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг мөн зүйл заалт бүрээр нь санал хураалт явуулж 71.1 хувийн саналаар эцэслэн баталлаа.

I do not even understand how I ended up here, but I assumed this publish used to be great
Remarkable! Its in fact remarkable article, I have got much clear idea concerning from this paragraph.