“Google Pay” төлбөрийн системийг Монголд албан ёсоор нэвтрүүллээ 

Олон улсын цахим төлбөр тооцооны системд өргөн ашиглагддаг “Google Pay” үйлчилгээ өнөөдрөөс Монголд албан ёсоор нэвтэрлээ. Одоогоос жил орчмын өмнө буюу 2024 оны 12 дугаар сард Голомт банк Худалдаа Хөгжлийн банкнууд Apple Pay үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байсан бол өнөөдөр ийнхүү Google Pay төлбөрийн системийг нэвтрүүлснээр Android болон Wear OS төхөөрөмж хэрэглэгчид төлбөр тооцоогоо хялбар, түргэн шуурхай гүйцэтгэх боломж бүрдэж байна.

 Монгол Улсын хэмжээнд Google Pay нэвтэрснээр хэрэглэгчдийн хувьд үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг ашиглан олон улсад төлбөр тооцоогоо хийх боломж нэгээр нэмэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын төлбөр тооцооны хөгжил дэлхийн төлбөрийн системийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буйг илтгэсэн чухал алхам боллоо.

Google Pay нь төлбөрийн мэдээллийг шифрлэж, биометрийн (хурууны хээ, нүүрний танилт) баталгаажуулалтыг ашиглан хэрэглэгчийн мэдээллийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалдаг, дэлхийн 100 гаруй оронд идэвхтэй хэрэглэгддэг төлбөрийн шийдэл юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *