Улаанбаатарт -17 хэм хүйтэн байна

30, 31-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн салхитай байна.

 

2025 оны 12-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.   Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  -15…-17 градус хүйтэн байна.     

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. -15…-17 градус хүйтэн байна. 

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -15…-17 градус хүйтэн байна. 

 

05 цагт Улаанбаатар: -26 градус хүйтэн, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *