Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна

Read Time:1 Minute, 2 Second

Малчид иргэдэд зориулсан мэдээ:  

13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2026 оны 01-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дархадын хотгор, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +3…-2 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14…-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14…-16 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -19 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *