Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжэ

Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг аваад зугтчихлаа гэх дуудлага, мэдээлэл энэ оны нэг дүгээр сарын 24-ны өдөр бүртгэгдсэн.

📌Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух тусгай хэрэгцээт иргэн болох 45 настай эрэгтэй “Ү”-г гэртээ байхад нь 22-25 насны үл таних масктай эмэгтэй хүн хаалга тогшоод судалгаа авъя гэж хэлэхээр нь хаалгаа онгойлготол өвөр дээр байсан утсыг нь аваад зугтсан байна.

Уг хэргийг үйлдсэн иргэн “М”-ийг олж тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэг дүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

📌Иргэд та бүхэн ганцаараа байгаа үедээ танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй байх, мөн бага насны хүүхдэдээ сайтар анхааруулж хэлхийг зөвлөж байна.

4 thoughts on “Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ

  1. References:

    High winds casino http://www4.ownskin.com/wap_theme_download.oss?t=p406S60h&c=3&h=depts.washington.edu%2Ffulab%2Ffulab-wiki%2Fapi.php%3Faction%3Dhttps%3A%2F%2Fde.trustpilot.com%2Freview%2Fowowear.de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *