Нийслэлд орон сууцны үнэ 8,5 хувиар өсчээ
🔴 Орон сууцны үнэ 2025 онд өмнөх онуудаас 8.5%-иар өсчээ.
Сүүлийн 5 жилийн үнийн өсөлтийн статистик мэдээг жил жилээр нь харуулбал:
2021 онд +11.2%
2022 онд +28.8%
2023 онд +10.5%
2024 онд +14.8%
2025 онд +8.5%-иар орон сууцны үнэ өссөн байна.
Яагаад 2022 болон 2024 онуудад огцом өсөв?
Энэ нь 2021 онд хэрэгжүүлсэн “10 их наядын цогц төлөвлөгөө” болон 2024 оны УИХ-ын сонгуулийн жилд ипотекийн зээлийг зах зээлд түлхүү олгосонтой шууд хамааралтай байна.
Мэдээж импортын бараа бүтээгдэхүүний татвар, зах зээл дээрх барилгын материалын үнэтэй холбоотой ч дээрх нь илүү хүчин зүйл ажээ.
Ипотекийн хөтөлбөр нь төрөөс санхүүжүүлж, иргэдийг хамгийн боломжийн үнээр байр орон сууцтай болгох нийгмийн том хөтөлбөр юм.
Статистикаас харахад 2025 оны эцсийн байдлаар нийт 94,299 хүн ипотекийн зээлд хамрагджээ.
Гэвч зээл түлхүү олгохын хэрээр орон сууцны үнэ дагаж хөөсөрдөг ажээ.
Ихэвчлэн сонгуулийн жилд ипотекийн хөтөлбөр түлхүү хэрэгждэгээс байрны үнэ өсдөг гаж тогтолцоо Монголд бий болжээ.
More Stories
2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 48 МАНДАТАД НӨХӨН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛНА Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын...
500 мянгаар авсан тавгийн идээ хулхи байжээ
Иргэн: 500 мянгаар авсан тавгийн идээний Архангайн ааруул хулхи. Жил бүр ийм муухай гурилтай ааруул зарж иргэдээ хулхидахаа больцгооё! ...
Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -9 шрадус хүйтэн байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2026 оны 02 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг...
Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -24 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж...
Цалингийн бонус дутуу өгсөн хэмээн захирлыгаа хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ
🔴 Японы Токио хотод олон нийтийг цочроосон аймшигт хэрэг гарлаа. Хагас сарын цалинтайгаа тэнцэх мөнгөнөөс болж захирлаа алжээ. Токиод...
Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -12 хэм хүйтэн
Малчид иргэдийн анхааралд: 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна....

Average Rating