Улаанбаатарт өдөртөө +5-+7 градус дулаан байна

2026 оны 03-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +5…+7 градус дулаан байна

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +2…+4 градус дулаан байна.

 

05 цагт Улаанбаатар: -8 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна..

 

4 thoughts on “Улаанбаатарт өдөртөө +5-+7 градус дулаан байна

  1. References:

    Club hollywood casino https://masteram.us/away?url=https://bangdream.gamerch.com/gamerch/external_link/?url=https%3A%2F%2Fde.trustpilot.com/review/owowear.de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *