Хойд Солонгос, ОХУ хоёр анх удаа авто замаар шууд холбогдлоо

2026 оны 9-р сарын 7-нд Түмэн гол дээгүүр баригдсан шинэ гүүр албан ёсоор нээгдэж, ОХУ-ын Хасан дүүрэг болон Хойд Солонгосын Түмэнгангийг холболоо.

Ойролцоогоор 1 км урт гүүр нь 1959 оноос ашиглагдаж буй хоёр улсын алдарт Найрамдлын төмөр замын гүүрийн яг дэргэд байрладаг.

Нээлтийн ёслолын хамгийн сонирхолтой мөчүүдийн нэг нь Яков Новиченкогийн хуучин «Запорожец» автомашин Оросын цувааг тэргүүлсэн явдал байв. Жолооны ард түүний ач хүү Николай суужээ.

Яков Новиченко нь 1946 онд Ким Ир Сенийг гранатын дэлбэрэлтээс хамгаалан амийг нь аварсан Зөвлөлтийн офицер бөгөөд БНАСАУ-ын Хөдөлмөрийн баатар юм.

Шинэ зам нь хоёр эгнээтэй бөгөөд бүрэн ашиглалтад орсноор өдөрт 300 хүртэлх автомашин, 2,000 гаруй хүн нэвтрүүлэх хүчин чадалтай байх аж.

Энэ хүртэл хоёр улсын хооронд хуурай замын тээвэр зөвхөн төмөр замаар явагддаг байсан бол шинэ гүүр нь жилийн дөрвөн улиралд ажиллах авто замын шинэ гарцыг бий болгож байна.

Эх сурвалж:TASS