Алсаас үнсэлцэх төхөөрөмжийг хятадууд бүтээжээ

ХЯТАДУУД АЛСААС ҮНСЭЛЦДЭГ ТӨХӨӨРӨМЖ БҮТЭЭЖЭЭ
Хол байгаа хайртай хүнээ саналаа гээд заавал онгоцонд суугаад очих шаардлагагүй болжээ.
Гар утасны аппликейшнээр хоёр төхөөрөмж холбогдоно.
Нэг тал нь төхөөрөмжийн хиймэл уруул дээр үнсэхэд, нөгөө талын төхөөрөмж нь тухайн үнсэлтийн хөдөлгөөн, даралтыг мэдэрч, дуурайлган хөдлөх төхөөрөмж.
Өөрөөр хэлбэл энэ нь тусгай аппликейшинд холбогдох бөгөөд хол байгаа хосууд, холын харилцаатай хүмүүс ашиглах зориулалттай гэж танилцуулсан байна.
Технологийн хурдаар алсаас үнсэлцэнэ.