Adidas брэндийн маргаан BLACKPINK-ийн Женнигийн нэр хүндэд нөлөөлж магадгүй болжээ

Adidas брэнд Израилийн сурталчилгааныхаа төлөө уучлалт гуйсан ч Jennie-тэй хамтарсан шинэ коллекци нь шүүмжлэл дагуулж эхэлжээ

Спорт хувцасны дэлхийн брэнд Adidas Израильтай холбоотой маргаантай сурталчилгааныхаа улмаас уучлалт хүссэн байна. Үүнтэй зэрэгцэн тус брэндийн BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie-тэй хамтран гаргасан шинэ коллекци олон улсын хэмжээнд бойкотын уриатай холбогдон шүүмжлэлд өртөж эхэлжээ.
Одоогоор Adidas-ийн маргаан Jennie-д нөлөөлж эхэлж магадгүй болжээ.

Тодруулбал, маргааны гол шалтгаан нь Adidas-ийн Израильд хийсэн “Single Shoe” сурталчилгаа юм.
Тус сурталчилгаанд нэг хөлөө алдсан Израилийн цэрэг асан оролцсон нь Палестины асуудлыг дэмжигчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, Adidas-ийг бойкотлох уриалга гаргахад хүргэсэн байна.

Adidas улмаар уг сурталчилгаатай холбоотойгоор уучлалт хүссэн боловч маргаан үүгээр дууссангүй.

Яг энэ үеэр Adidas “Adidas Originals by Jennie” нэртэй шинэ хамтын коллекцио дэлхий даяар худалдаанд гаргасан байна.
Наймдугаар сарын 28-нд зарласан уг хамтын ажиллагаанд Jennie анх удаа зөвхөн загвар өмсөгч биш, бүтээгдэхүүний хамтран дизайнерын үүрэгтэй оролцжээ.

Гэвч Adidas-ийн дээрх маргаантай сурталчилгаа шинэ коллекцийн нээлттэй давхцсанаар зарим олон улсын фенүүд Jennie-г мөн шүүмжилж, Adidas-тай хамтын ажиллагаагаа зогсоохыг уриалж эхэлсэн байна.

Хэдийгээр Женни өөрөө Израильтай холбоотой дээрх сурталчилгаанд оролцоогүй ч Adidas брэндийн эсрэг гарсан бойкотын уриалга Jennie-ийн шинэ хамтын ажиллагаанд ч нөлөөлж эхэлсэн байна.