2026 онд АНУ-ын хүнсний зөвлөмж шинэчлэгдэж “Eat Real food” буюу Жинхэнэ хүнсийг зөвлөжээ
2026 онд АНУ хүнсний зөвлөмжөө шинэчилжээ.
2025-2030 оны шинэ хооллолтын зөвлөмжийн гол уриа нь “Eat Real Food” буюу “Жинхэнэ хүнс ид” гэжээ.
Шинэ зөвлөмжид:
🥩 Уурагтай хүнс
🥛 Сүү, сүүн бүтээгдэхүүн
🥬 Ногоо, жимс
🥑 Эрүүл өөх тос
🌾 Бүхэл үрийн бүтээгдэхүүнийг түлхүү сонгохыг зөвлөжээ.
Харин хэт боловсруулсан хүнс, нэмэлт сахар, цэвэршүүлсэн нүүрс усны хэрэглээг багасгах чиглэлд илүү хүчтэй анхаарчээ.
Нэг зүйлийг тодруулахад “улаан мах, ханасан өөх тос ашигтай” гэсэн үг бус. Улаан болон боловсруулсан мах, ханасан өөх тосыг хэтрүүлэхгүй байх зөвлөмж хэвээр байна.
Өөрөөр хэлбэл “мах ид, гурил идэж болохгүй” гэхээс илүүтэйгээр хүнсийг хэр боловсруулсан бэ?
Нэмэлт сахар хэр их вэ?
Шим тэжээл хэр өндөр вэ?
Хаана, хэрхэн үйлдвэрлэгдсэн бэ? гэдэгт илүү анхаарах болжээ.
Сонирхолтой нь фермер, хүнсний эрх чөлөөний үзэл санааг олон жил ярьсан Америкийн фермер Жоэл Салатин мөн жижиг фермерийн аж ахуй, жинхэнэ хүнс, хүнсний сонголтын эрх чөлөөг онцолдог. Түүний Pitchfork Pulpit ном 2026 онд хэвлэгдсэн бол Food Emancipation ном 2027 онд гарахаар бүртгэгджээ.
Монголчуудын хувьд хүнсний хэрэглээний нэр төрөл арвин баялаг бус ч
хаанаас ирсэн, хэрхэн үйлдвэрлэсэн, хэр боловсруулсан бэ гэдгийг хүнсний бүтээгдэхүүндээ анхаарал тавих нь чухал юм.
Эцэст нь бидний анхаарах зүйл энгийн байж болох нь.
Бага боловсруулалт.
Зөв хэмжээ.
Олон төрлийн шим тэжээл чухал ажээ
