ӨМНӨД СОЛОНГОС ХОЙД СОЛОНГОСЫГ ШҮҮХЭД ӨГЧ, 32.5 САЯ АМ.$ НЭХЭМЖИЛЛЭЭ


Өмнөд Солонгосын засгийн газар 2020 онд Кэсон хот дахь Хойд, Өмнөдийн хамтарсан холбооны товчоог дэлбэлсэнтэй холбоотойгоор Хойд Солонгосоос 44.6 тэрбум вон буюу ойролцоогоор 32.5 сая ам.долларын хохирол нэхэмжилжээ.
Энэ нь Өмнөд Солонгос Хойд Солонгосын эсрэг шууд гаргасан анхны хохирлын нэхэмжлэл болсон байна.
Гэвч Хойд Солонгосоос уг мөнгийг бодитоор гаргуулан авах нь амаргүй асуудал хэвээр байна.