Дэлхийн хамгийн үнэтэй цүнх 8,2 сая ам.доллараар зарагджээ

ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЦҮНХНИЙ РЕКОРД ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

Hermès-ийн анхны Birkin цүнх Парист болсон дуудлага худалдаагаар 7 сая евро буюу ойролцоогоор 8.2 сая ам.доллараар зарагджээ.

Энэхүү цүнхийг 1980-аад онд Британийн жүжигчин, дуучин Jane Birkin-д зориулан тусгайлан бүтээсэн бөгөөд хожим дэлхийн хамгийн алдартай luxury цүнхнүүдийн нэг болсон юм.

$8.2 саяын үнэ буюу 30 орчим тэрбум төгрөгөөр дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй гар цүнхний өмнөх рекордыг хол давсан байна.

Загварын түүхийн ховор дурсгал хэдэн сая долларын үнэд хүрсэн нь энэ.