Айлын хашаанаас “Land Cruiser 200” автомашин хулгайлаад, зарах гэж байсан этгээдийг барьжээ

Read Time:39 Second
Цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хашаанд байсан “Land Cruiser 200” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж хэргийг урьд өмнө нь шүүхээс ял шийтгэгдэж байсан, 45 настай, эрэгтэй ”З” гэгч үйлдсэн болохыг илрүүлсэн байна. Уг этгээд нь алдагдсан тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хашаанд нуусан байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг задалж, бусдад худалдан борлуулах гэж байсан үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд иргэд Та бүхэн тээврийн хэрэгслээ хяналтын камер болон харуул хамгаалалттай газарт байршуулах, байр, орон сууцаа олон хоногоор эзэнгүй орхихгүй байх, хөршийн холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сэжигтэй этгээд, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэхийг зөвлөж байна
Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

101 thoughts on “Айлын хашаанаас “Land Cruiser 200” автомашин хулгайлаад, зарах гэж байсан этгээдийг барьжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *