Samsung-ийн өв залгамжлагчид БНСУ-ын засгийн газарт 8 тэрбум ам.долларын татвар төлөв

Өмнөд Солонгосын үндэсний тэргүүлэх компани болох Samsung-ийн өв залгамжлагчид БНСУ-ын засгийн газарт 8 тэрбум ам.долларын татвар төлсөн нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр өвийн татварын төлбөр боллоо.
Хэрвээ Самсунгийн үүсгэн байгуулагч Lee Kun-hee Японд нас барсан бол түүний гэр бүл үүнээс ч их татвар төлөх байв.
Өмнөд Солонгосын өвийн татварын дээд хувь 50% байдаг.
Харин Японд 55% нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдоно.
Samsung-ийн гэр бүл энэ татварыг төлөхийн тулд хувьцаагаа зарж, ногдол ашгаа шавхаж, таван жилийн турш хэсэгчлэн төлж байж барагдуулсан байна.
Японд ч гэсэн ижил систем үйлчилдэг ч бүр хатуу. Гэтэл ихэнх гэр бүлүүд тэрбумтан биш үндсэн татварын чөлөөлөлт нь ердөө 30 сая иен + өв залгамжлагч бүрт 6 сая иен нэмэгдэнэ.

Японд одоо 8.5 сая орхигдсон эзэнгүй байшин бий .
Энэ нь нийт орон сууцны ойролцоогоор 14%-ийг эзэлж байна.Ихэнх нь хэн ч авахыг хүсээгүйдээ орхигдоогүй.
Харин өв залгамжлагчид нь тухайн байшинг хадгалахын тулд төлөх ёстой татварыг дийлэхгүй байсан учраас орхисон ажээ.
Одоо Өмнөд Солонгост татварын хувь хэмжээг бууруулах талаар хэлэлцэж байна.
Харин Япон эсрэгээрээ дүрмээ улам чангаруулж, чинээлэг хүмүүс нь аажмаар Singapore руу нүүж байгаа ажээ.

2 thoughts on “Samsung-ийн өв залгамжлагчид БНСУ-ын засгийн газарт 8 тэрбум ам.долларын татвар төлөв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *