Т.Бадамжунайг Филиппин улсад баривчилжээ

Read Time:1 Minute, 12 Second

УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсад баривчилжээ. Түүнийг тус улсын Сэбу хотын цагдаагийн газарт баривчилж, Монгол руу шилжүүлэн авах ажиллагаа явагдаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.

Тодруулбал, Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбу хотын цагдаагийн газарт 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулжээ. Түүнийг АТМ-аас мөнгө авч байхад нь ийнхүү баривчилж, байршлыг нь тогтоосон байна. Тэгвэл яг одоо АТГ-ын дэд дарга Г.Азжаргал болон Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд тэргүүтэй хуулийн байгууллагынхан шилжүүлэн авах хэлэлцээрийг хийж байгаа аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /2023.03.07/ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлэл өгөхдөө “Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт дурдсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна.

Үүнээс авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна.

Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Тухайлбал, иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар  хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар татагдахаас өмнө гадагшаа гарч явсан юм. Энэ чиглэлээр  АТГ-ын удирдлагуудтай уулзаж ярилцлаа.  Уг хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполын шугамаар АСАП сангаар эрэн сурвалжилна. Нийтдээ 92 хүнийг гадаад улсаас авчрах ажлыг зохион байгуулахаар боллоо” гэсэн юм.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
100%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

139 thoughts on “Т.Бадамжунайг Филиппин улсад баривчилжээ

  1. for indulgent lounging at home adorned in silk satin frills.We’ve rounded up all of the best styling advice to make the most of your new favorite knickers – all that remains is to choose your color! Shop all of our famous silk ruffle panties from our bestselling shades,velma cosplay sexy

  2. 中国 えろcomのドールコレクションは非常に多彩で、さまざまなニーズに応えています.リアルなコンパニオン、コレクターズアイテム、ユニークなアートピースなど、幅広い選択肢が揃っています.

  3. このサイトが提供する卓越した品質とサービスをぜひ体験してください.セックス ドール理想のドールはクリック一つで手に入れられますし、comはその夢を実現するお手伝いをします.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *