Ураны тухай бид нар юу мэдэх вэ?

Read Time:3 Minute, 40 Second

Монгол Улс удахгүй уран экспортлогч хэмээн дэлхийн зах зээл дээр бичигдэх нь тодорхой боллоо. Засгийн газар Францын төрийн өмчит “Орано” компанитай хөрөнгө оруулалтын эхний гэрээ, хэлцлээ тохирсон гэдгээ өчигдөр албан ёсоор олон нийтэд мэдээлэв.

Орано ба Монгол Улс

Францын “Орано” компанийн хувьд 1997 оноос хойш Монголд ураны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил үйлдвэрлэлийн туршилтаа хийсэн байна. Мэдээж, орон нутгийн иргэд болоод төрийн бус байгууллагуудын зүгээс байнга шахуу эсэргүүцэл үзүүлж, зургаан хөлтэй ишиг, хоёр толгойтой хурга, үргүйдэл үүсч байна гэх зэрэг мэдээлэл өгдөг.

Гэвч “ Орано” группийн зүгээс уусган олборлох технологи ашиглана. Энэ нь уурхайн нүх үүсгэхгүй, газар дор уурхай байгуулах шаардлагагүй, уран олборлох хүдрээ газрын гадарга дээр ил гаргаж ирэхгүй, хүдрийн хаягдлын менежмент хийх асуудал үүсэхгүй бөгөөд хамгийн бага эрчим хүч ус ашигладаг дэлхийд танигдсан технологи гэх байр суурь илэрхийлдэг. Хамгийн гол нь энэ технологийг ашиглах явцад ураны уурхайн эргэн тойронд амьдарч байгаа ард иргэд, мал амьтанд цацрагийн ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй, ил цацраг идэвхт тоос, тоосонцор босохгүй, технологийг бүрэн хянах боломжтой гэсэн мэдээлэл өгсөн юм.

Орано групп өнөөдрийн байдлаар Канад, Нигери, Казахстан, Монгол зэрэг дэлхийн 17 улсад үйл ажиллагаа явуулдаг, 17 мянган ажилтантай дэлхийн ураны том 3 компанийн нэг.

Одоогийн байдлаар Монгол Улс хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлдөө Монгол Улс давуу эрхийн 10 хувь эзэмших, бүх төрлийг татвараа авах, өсөн нэмэгдэх орлогоос роялти авах гэх зэргээр Монголын талын өгөөж 50+1 гэсэн байр сууринаас хандаж, эхний байдлаар тохиролцсон гэж буй. Дорноговь аймгийн Зөөвч-Овоо орд нь геологийн нөөц нь 93,2 мянган тонн, үйлдвэрлэлийн нөөц нь 73,5 мянган тонн бол 65,1 мянган тонн уран олборлоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.

Ураны үнэ фунт тутамд 64-74 ам.доллар байхад жилд 367 сая ам.долларын борлуулалтын орлого олж, 130 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах бөгөөд Монгол Улсад ногдох татварын орлогыг 95.5 ам.доллар гэсэн урьдчилсан эдийн засгийн тооцоо гарчээ. Бүхэлдээ төсөл хэрэгжээд дуусахад Монгол Улс 3,2 тэрбум ам.долларын татварын орлого авах юм.

Дэлхийн зах зээл ба уран

U308 буюу шар нунтагийн хэрэгцээ 2035 он гэхэд 209 сая фунтад /1 фунт = 450 грамм/ хүрэх төлөвтэй гэж “statista.com”онцолжээ. Дэлхийн Цөмийн холбооны тайланд 2021-2030 онд цөмийн реакторын хүчин чадлыг 16 хувиар нэмэгдүүлэхэд ураны хэрэгцээ 27 хувиар нэмэгдэнэ хэмээн дурдсан байна.

Гэвч цаашид ураны нийлүүлэлт жил ирэх тусам буурч, үнэ нь нэмэгдэнэ хэмээн шинжээчид үзэж байна. 2023 онд нэг фунт ураны үнэ 66 ам.долларт хүрсэн нь 2011 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм.

Ураны үнэ 1970-аад оноос уналтад орж, 1980-1990 онд үйлдвэрлэлийн өртгөөс ч бага болсон байдаг. 2007 оноос тогтвортойгоор өссөн ч 2011 онд болсон Фүкүшимагийн ослоос үүдэн  ахин төдийлэн өсөөгүй байна.

Сүүлийн жилүүдэд ураны үнэ эрчимтэй өсөх болсон нь уур амьсгалын өөрчлөлт, нүүрсхүчлийн хий ялгаруулахгүйгээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх олон улсын  бодлогоос илүүтэйгээр дэлхийн геополитикийн орчин нөхцөл илүүтэйгээр нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа юм.

Тухайлбал, Орос Украины дайны улмаас байгалийн хийн үнэ огцом өссөн нь улс орнууд цөмийн реакторуудын ашиглалтын хугацааг уртасгах замаар эрчим хүчний тусгаар тогтнолыг эрэлхийлэх нь чухал гэж үзэхэд хүргэсэн аж. Дэлхийн уран үйлдвэрлэгч хоёр том компанийн нэг “Камеко”-ийн санхүү эрхэлсэн захирал Грант Исаак “ Ураныг 40 ам.доллараар худалдаж авч байсан өдрүүд ард үлдэж, 50 байтугай 60 ам.доллараар авдаг боллоо. Гэсэн ч бидэнд шинэ орд хэрэгтэй байна” гэсэн байна.

Дэлхийн ураны 4 орчим хувийг бүрдүүлдэг Нигерт болсон төрийн эргэлт нь ураны үнийг улам өсгөсөн бөгөөд Камеко өнгөрсөн 9 дүгээр сард Канад дахь уурхайнуудынхаа жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бууруулсан байна.

Хоёр дахь том үйлдвэрлэгч болох Францын төрийн өмчит “Орано” мөн л Нигерийн тогтворгүй байдлаас үүдэж, үйлдвэртээ засвар үйлчилгээ хийхэд хүрсэн гэсэн мэдээлэл өгсөн байдаг.

“WMC” Энержигийн захирал Пер Жандер, ураны үнийн өсөлт нь хөрөнгө оруулагчид гэхээсээ илүү эрчим хүчний байгууллагуудаас шалтгаалсан. Өнөөдөр Фүкүшимагийн ослоос өмнөх түвшиндээ хүрсэн төдийгүй цаашид өсөх хандлага ч байна гээд Хятад тэргүүтэй дэлхийн улс орнуудын цөмийн хөгжлийн хурд нь ураны эрэлт хэрэгцээг улам нэмэгдүүлсээр байна” гэжээ.

Дэлхийн цөмийн холбоо таамаглалдаа “ 2040 он гэхэд өмнө тооцоолж байсан 140 реактороос олон реактор ажиллах боломжтой бөгөөд 35 гигаваттын хүчин чадалтай жижиг реакторууд бүтээгдэж, ураны хэрэгцээг хоёр дахин нэмэгдүүлж, жилд 130 мянган тонн-д хүргэнэ. Тиймээс шинэ орд, уурхай зайлшгүй хэрэгцээтэй” хэмээн бичжээ.

Мөн Брокерын “Ocean Wall” компанийн гүйцэтгэх захирал Ник Лоусон “ураны спот үнэ 200 ам.доллар болж өсөх магадлалтай. Эрэлт нийлүүлэлтийн хооронд хэсэг хугацаанд тэнцвэргүй байдал үүссэн бөгөөд геополитикийн нөлөө нь үүнийг улам даамжруулж байна” гэсэн байна.

Үүнээс харвал Монголын уранд ирээдүй байна. Дэлхийн зах зээл дээр ураны үнэ цаашид унахгүй гэх магадлал тун өндөр байгаа юм.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
100%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

18 thoughts on “Ураны тухай бид нар юу мэдэх вэ?

  1. loneliness can be a profound issue. Sex dolls can offer a sense ofjydoll companionship and presence, helping to alleviate feelings of isolation.

  2. Once it was in, he tried to thrust in and out,オナドール but that was probably not the smartest thing for him to do since it burned really bad. It did so for a bit, but kind of went away. And when his penis finally went in, I thought I bled, but I didn’t.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *