ЭРДЭНЭБАТ НАРЫН НЭР БҮХИЙ ЯЛЛАГДАГЧ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР

Read Time:1 Minute, 1 Second

Д.ЭРДЭНЭБАТ НАРЫН НЭР БҮХИЙ ЯЛЛАГДАГЧ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1741000360244 дугаартай 322 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн товыг зарласан.
– 2023 оны 11 сарын 21-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд өмгөөлөгч, оролцогч нарын зүгээс шүүх хурал давхардсан, өмгөөлөгч нэмж авсан, өмгөөлөгч шинээр авсан тул хэргийн материалтай танилцах хугацаа олгох, мэтгэлцэх зарчмаар хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 12 сарын 19-нд 09 цагт хүртэл зарласан.
– 2023 оны 12 дугаар сарын 19-нөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал явагдаж байна. Өнөөдөр 16.00 цагт шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах эсхүл яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх эсэх шийдвэрийг гаргана.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
100%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

103 thoughts on “ЭРДЭНЭБАТ НАРЫН НЭР БҮХИЙ ЯЛЛАГДАГЧ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР

  1. ufabet789 รวม เว็บ สล็อตออนไลน์ ลุ้นรางวัลใหญ่ได้ทุกวัน แตกง่ายทุกเกม

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *