Ярихаас цаашгүй Ардчилсан намынхан мэдэгдэл хийж байна

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ардчилсан намын гишүүдийн зүгээс хотын агаарын бохирдол, утаанаас улбаатай хүн амын дундах өвчлөл гамшгийн түвшинд хүрч байгааг Засгийн газар анхааралдаа авахыг шаардав.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа:

-Улаанбаатарчууд уйдтлаа яриад шийдэж чаддаггүй хоёрхон л асуудал байдаг. Тэр бол түгжрэл, утаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөнөөс хангалттай төсөв тавьдаг. Утаанд хоолой хорсоод сайн ярьж чадахгүй байна. Би НИТХ-ын төлөөлөгч хүн. Утааг бууруулахаар 2021 онд 30 тэрбум, 2022 онд 32 тэрбум, 2023 онд 39 тэрбум төгрөгийг зөвхөн нийслэлийн төсвөөс санхүүжүүлсэн.

Мөн үүнээс гадна утааг арилгахаар улс, нийслэл, олон улсын төсөл хөтөлбөр гээд маш олон эх үүсвэрээр санхүүждэг. Нийтдээ 500 тэрбум төгрөгийг өвлийн гурван сард төсөвлөдөг.

8 thoughts on “Ярихаас цаашгүй Ардчилсан намынхан мэдэгдэл хийж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *