МАН-ын Хяналтын хороо хуралдаж Авлига албан тушаал, БЗ, ЖДҮ, Нүүрс, ХБ-ны хэрэгт холбогдсон гишүүндээ хариуцлага тооцно

Read Time:1 Minute, 24 Second

МАН-ын гишүүд авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон ч хариуцлага хүлээдэгүй жишиг нэгэнт тогтсон.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хэргээр анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял сонссон ч УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй тул одоогоор цагдан хоригдоогүй МАН-ын гишүүн хэвээр байна. Мөн нүүрсний хэргээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 3 жил, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 5 жилийн хорих ялыг шүүхээс сонссон. Тэдэнд МАН гишүүнчлэлээс нь хасаагүй.

Боловсролын сангийн зээлийн асуудалд Б.Энхбаяр, С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын Засгийн газрын гишүүд нэр холбогдсон. Ждү, тендэрийн асуудлаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун АТГ-д шалгагдаж буй.  Мөн Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн асан  А.Сүхбат нар  нэр холбогдсон ч МАН-ын дүрэмд заасны дагуу арга хэмжээ авсангүй.

Үүнд шүүмжлэлтэй ханддаг МАН-ын зарим гишүүд өнгөрсөн сарын 23-ны өдөр дээрх гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан бичгийг иргэдийн гарын үсгийн хамтаар  /2024.01.23/  намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар нарт хүргүүлсэн. Хэрвээ шаардлагын дагуу арга хэмжээ авахгүй бол тэд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ хүртэл илэрхийлсэн юм.

Тэгвэл тэдний шаардлагын дагуу өнөөдөр  МАН-ын Хяналтын хороо хуралдах аж. Хуралдаанаар тодорхой шийдвэр гаргаж, шаардлагад хариу өгнө гэх мэдээлэл байна. Өнгөрсөн хугацаанд МАН-ын Хяналтын хороо нь хэрэгт холбогдсон гишүүдээ дуудаж уулзан,  мэдээлэл сонссон аж.

Дөрвөн сарын дараа УИХ-ын сонгууль болно. Үүнээс  өмнө МАН хулгай, хууль зөрчсөн асуудалд нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцох уу эсвэл бүр мандат өгөөд УИХ-ын гишүүн болгох уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Ташрамд дурдахад, МАН-ын Хяналтын хороо нь хараат бусаар ажиллах үүрэгтэй юм.


Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

101 thoughts on “МАН-ын Хяналтын хороо хуралдаж Авлига албан тушаал, БЗ, ЖДҮ, Нүүрс, ХБ-ны хэрэгт холбогдсон гишүүндээ хариуцлага тооцно

  1. This is a really good tip particularly to those fresh to the blogosphere.
    Simple but very precise information… Appreciate your sharing this one.
    A must read post!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *