2015 онд хүн алах захиалага өгөөд оргон зайлсан Б гэгчийг Австралиас барьжээ
2015 онд Монгол Улсын иргэн “А”-г бусдын захиалгаар амь насыг нь хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь ОХУ-аар дамжин БНХАУ руу оргон зайлжээ.
Тухайн этгээдийг интерполын шугамаар эрэн сурвалжлан олж тогтоон 2017 онд БНХАУ-аас шилжүүлэн авч холбогдох хэргийг шалгахад “Б” гэгчийн захиалгаар уг хүн амины гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Хүн алах гэмт хэргийн захиалгыг өгсөн “Б” нь тухайн үед мөн гадаад улсад оргон зайлсан байсныг Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж “Шувуу” ажиллагааны хүрээнд Австрали улсад байгааг нь тогтоожээ. Улмаар тус улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажилласны дүнд 2024.04.30-ны өдөр Монгол улсад албадан авчрах ажиллагааг явуулж байна.
Түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн Ерөнхий Газраас Австралийн Холбооны Улсын Хууль сахиулах байгууллагууд, тус улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран амжилттай зохион байгууллаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.
More Stories
Ирэх онд “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон арилжааны 10 банк “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон...
Л.Энх-Амгалан: Эхийн одонгийн мөнгө 400 мянга болж нэмэгдлээ
Сайд Л.Энх-Амгалан: 2025 оноос Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга,...
Солонгос аялагчыг 2 сая 880 мянган воноор Монгол компани залилжээ
Өмнөд Солонгосын нэгэн аялагч Монгол руу аялаж үзэхээр Солонгосчуудын хамгийн их хэрэглэдэг Naver-ээс Монголын нэгэн аялалын компанитай холбогджээ. Тэрбээр багц...
Нийслэлийн төсөв 2025 онд 3,856.3 тэрбум төгрөг
НИТХ-ын ээлжит бус III хуралдаан өчигдөр болж, нийслэлийн 2025 оны төсвийн төслийг баталлаа. Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн...
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар доорх асуудлууд хэлэлцэнэ
Засгийн газрын хуралдаан 08.00 цагт эхэллээ. 📌Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано майнинг" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын...
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн шийдвэрийн дагуу эмэгтэйчүүдийн хорих 407-р анги руу шилжүүлжээ
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 07-нд хэлэлцэн түүний анхан шатны шүүхийн шийдвэр...
Average Rating