Согтуугаар тээврийн хэрэг жолоодох үедээ иргэн Б.О-г насан туршийн хэвтрийн болгосон этгээд жолооны эрхээ 2 жилээр хасуулсан ял авчээ
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-нд эл хэргийг шүүжээ
Шүүгдэгч Б.О гэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн үед Багануур дүүргийн баруун талын засмал зам дээр тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа согтуугаар урсгал сөрөн зам тээврийн осол гаргаж хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, мөн хохирогч О.Ж-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан.
Хэрэгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О, хохирогч Б.О нар нь осол гарах үед аль аль нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогджээ.
Шүүгдэгч Б.О-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 1,6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.
Хохирогч Б.О-д хохирол, хор уршгийн төлбөрт 19,433,803 төгрөг шүүгдэгчээс гаргуулжээ.
Хэдийгээр үзлэгээр шүүгдэгч, хохирогч хоёул согтолттой гарсан ч хохирогчийн амьдралыг насан туршийн хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй болгосон дээрх хэрэг үйлдсэн этгээд 20 гаруйхан сая төгрөг хохирогчид төлж, жолооны эрхээ 2 хон жилээр хасуулж, зорчих эрхээ түр хязгаарлуулсан нь бас л арай л дэндүү сул хуультай улс гэдэг нь харагдаж байна.
Sportsurge There is definately a lot to find out about this subject. I like all the points you made