
Нийслэлд 17.5 км авто замын засвар, шинэчлэлтийг хийж дуусчээ
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат:
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 байршилд 17.5 км авто замын засвар, шинэчлэлтийг бүрэн хийж дууссан. Хари 14 дэх байршил буюу “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх 0.78 км авто замыг өргөтгөж, шинэчлэх ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд замын хойд талд нэмэлт өргөтгөл хийж, 3.5 метр нэмэлт эгнээ, 1.5 метр явган зам, 1.5 метр дугуйн зам тус тус хийхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 600 метр зам талбайн ухмалын ажил хийж, 11 метр далан барьж, хөлдөхөөс хамгаалах ажлыг хийж дууссан. Мөн замын эхлэл, төгсгөлд 180 метр газар чөлөөлөлтийн асуудал үүссэнээс болж ажил бага зэрэг удаашралтай байна. Тодруулбал, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт барьсан ногоон хашаа орчимд 90 метр, 133 дугаар сургууль орчимд 90 метр газрыг тус тус чөлөөлснөөр авто замыг асфальт бетоноор хучих ажлыг эхлүүлэх юм. Газар чөлөөлөх асуудал зөвшилцөх шатандаа явж буй.
More Stories
Хамарын хийд буюу Энергийн төв орохдоо санах зүйлс:
Говийн догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан ХАМАРЫН ХИЙД рүү явахаасаа өмнө мэдээд аваарай Юун түрүүнд Сайншанд хотын төвд байрлах ГОВИЙН...
“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд хот хөдөөгийн төлөөлөл болсон 1000 ээж оролцлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэлээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Төрийн ордонд “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д төрийн айлчлал хийж байна
Д.Амарбаясгалан: Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дарга Ван Хунинтай Ардын Их Хурлын ордонд уулзлаа. 📌Хоёр улсын хөгжлийн...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын АТБХ-ны дарга Жаө Лөжитэй албан ёсны уулзалт хийжээ
УИХ-ын даргын БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй албан...
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН САНААЧИЛСАН “ЦАГААН АЛТ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН-ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж...
Соёлын гавьяат зүтгэлтэн Сэтгүүлч Б.Ганчимэг: Цэл залуухан, сайхан түүнийг өвдсөнд зүрх ширхийн өвдөв…
Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Б.Ганчимэгийн Мөрч.мн сайтын сэтгүүлч Х.Ганзаяатай ярилцсан ярилцлага Ажлаа хийж байгаагийнхаа төлөө адлагдан нийтээрээ хараалгаж, тэгсэн...
Average Rating