Сураггүй болоод 2 сар болсон цэргийн алба хаагчийн цогцсыг олжээ

Сураггүй алга болоод хоёр сар гаруй болсон цэргийн алба хаагчийг эрэн хайж цогцосыг олжээ. Түүнийг хөнөөсөн гэх этгээд хэргээ хүлээж, цогцсыг булсан газраа зааж өгснөөр цогцсыг гарган авсан байна.

Цагдаагийн байгууллагаас энэ талаар “Хамт согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн энэ гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдоод байна” гэлээ.