Сэрэмжлүүлэг‼ БНСУ-д хар тамхитай холбоотой хэрэгт холбогдоход бүх насаар нь хорих ялтай

Read Time:45 Second

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
БНСУ-д оршин сууж буй гадаад иргэдийн дунд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг ихээр гарч буйтай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
БНСУ-д хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн талаарх хуулийн зохицуулалт нь “Мансууруулах бодисын хяналтын тухай хууль”, “Хар тамхины тухай” хуулиар зохицуулагддаг бөгөөд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болон түүний түүхий эдийг үйлдвэрлэсэн, хилээр нэвтрүүлсэн, хилээр гаргасан, хадгалсан, хэрэглэсэн, борлуулсан, борлуулахад зуучилсан мөн дээрх зорилгоор хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан тохиолдолд бүх насаар нь эсвэл 7 жилээс дээш хорих ялтай байдаг. Харин дээрх үйлдлийг ашгийн зорилгоор эсвэл давтан үйлдсэн тохиолдолд бүх насаар нь хорих, 10 жилээс дээш хорих ялтай байдаг.
– Цахимаар орц найрлага нь баталгаагүй сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис худалдах, худалдан авч болохгүй.
– Марихуаны орц найрлага болох CBD (каннабидиол) агуулсан бүтээгдэхүүнийг зөөвөрлөж, тээвэрлэж болохгүй.
– Нэн ялангуяа Зүүн өмнөд азийн орнуудаас ирж буй хаяг нь тодорхой бус ачаа, тээшийг өөрийн нэр дээр хүлээж авахаас татгалзах хэрэгтэй.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

3 thoughts on “Сэрэмжлүүлэг‼ БНСУ-д хар тамхитай холбоотой хэрэгт холбогдоход бүх насаар нь хорих ялтай

  1. Excellent blog here Also your website loads up very fast What web host are you using Can I get your affiliate link to your host I wish my web site loaded up as quickly as yours lol

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *