П.НАРАНБАЯР: ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА

Засийн газрын ээлжит хуралдаанаар 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл хангахтай холбоотой үйл явц, нөхцөл байдлын талаар хэлэлцэж, Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өгөв.

📌Цэцэрлэгийн 2-р шатны цахим бүртгэлийг 2024 оны 9-р сарын 5-наас 15-ны өдөр хүртэл зохион байгуулна.
📌Багшийн сул орон тоог шийдвэрлэх, богино хугацаанд нөхөх зорилгоор цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.
📌2024-2025 оны хичээлийн жилийн 1 болон 3-р улиралд бие даалтын долоо хоног, 2-р улиралд цахим сургалтын долоо хоногийг төлөвлөж өгснөөрөө онцлогтой.
📌9-р сарын 1-ний өдрийн үйл ажиллагааг багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй, уян хатан, нүсэр бус төсөр байдлаар зохион байгуулах зөвлөмж, чиглэлийг хүргүүлсэн.
📌Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор нийслэлд 11 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд зохицуулалт хийж, эрчимжүүлэх арга хэмжээг авлаа.

 

5 thoughts on “П.НАРАНБАЯР: ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *