Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизид хяналт тавих ОТБЗ хуралдаж, доор асуудлыг хэлэлцжээ
📣 ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
✅ Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих Орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр боллоо.
📌 Зөвлөлийн энэ удаагийн хурлаар:
🔹18+ тэмдэглэгээтэй нэвтрүүлэг киног 06-22 цагийн хязгаарлалт зөрчиж гаргасан 14 телевиз
🔹 Насны ангиллын тэмдэг тэмдэглэгээ буруу тавьсан огт тавьдаггүй, өдрийн цагаар нэвтрүүлсэн 8 телевиз
🔹 Зохисгүй агуулга бүхий киног өдрийн цагаар нэвтрүүлэн зөрчил гаргасан 9 телевизийн мониторингийн тайланг хэлэлцлээ.
✅ Түүнчлэн 2024 оны байдлаар хөтөлбөртөө дээрх зохисгүй агуулгыг өдрийн цагаар 18+ тэмдэглэгээтэй контент, нэвтрүүлэг нэвтрүүлсэн зөрчилтэй 14 телевизийн төлөөллийг оролцуулан зөвлөлийн 2 гишүүн сургалт зөвлөгөө өглөө.
✅ Сургалтаар хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүй-хүүхэд хамгаалах асуудал сэдвээр Хэвлэл мэдээллийн төлөөлөл, Хүүхдийн сэтгэхүй, бие махбодод сөрөг агуулгын үр нөлөө талаарх сэдвээр Сэтгэцийн эрүүл мэндийн эмч мэргэжилтэн тус тус телевизүүдэд танилцуулсан.
Мөн Өргөн нэвтрүүлэгт хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалсан мөрдөгдөж байгаа хууль журам, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар мэдээлэл өгөв.
