Пафф Дидди түүний орооцолдсон хэрэг, шуугианы тухай
Пафф Дэдди гэж хэн бэ?
Тэр ямар асуудалд орооцолдоод дэлхий нийтийн сошиал сүлжээнээс салахгүй муулуулж байна вэ?
Пафф Дэдди, Дидди зэрэг олон нэртэй реппер, продюсер,жүжигчин, бизнесмэн Шон Комбс 1969 онд Нью-Йорк хотод төрсөн. Эцэг эхээс хоёулаа бөгөөд нэг эгчтэй.
Ээж Женис Комбс нь модель байжээ, эцэг Мелвин Өрл Комбс нь хар тамхины хамсаатантай нөхөрлөдөг байсан бөгөөд түүнийг хоёр настайд нь машин дотроо буудуулж нас баржээ.
Багадаа католик шашны хөвгүүдийн сургууль төгссөн бөгөөд Комбс их сургуульд элсэн удалгүй хаяж, дахин орж суралцан хүмүүнлэгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Гэвч түүнийг баривчлагдсаны дараа түүний төгссөн Ховард их сургууль докторын зэргээ буцаан авчээ.
…3 удаагийн Грэммийн шагнал хүртсэн Дидди 1990 оноос алдарнуудтай ажиллаж, подюсерлэж алдартнуудыг гаргаж од болох замдаа оржээ.
1996 оноос уран бүтээлдээ шамдан орж Биллбоардын шилдэг 100 дууг тэргүүлж, цомог нь 561мянган хувь борлуулагджээ.
Манайхан түүнийг 1996-2000 онд хит болж байсан “I will be missing you” дуугаар нь сайн мэддэг. Тэр үеийн бар, клабын хит дуу байсныг санацгааж буй байхаа.
Тус дуу нь Биллбоардад Шилдэг 100 дуугаар 11 долоо хоног тэргүүлж байжээ.
Шон Комбс залуугаасаа үдэшлэг парти зохиодогоороо алдартай гэнэ.
А зэрэглэлийн ододын дунд түүний “White party” алдартай байжээ. Түүний үдэшлэгт цагаан хувцастай очих ёстой бөгөөд зөвхөн А зэрэглэлийн одод очдог. Дэдди-ийн урилгыг хүлээн авах нь өндөр зиндаанд хүрсний илэрхийлэл байжээ.
Түүний “Цагаан үдэшлэг”-т Жастин Биэбер, Жи Зи, Бейонси, Кардашьяныхан, Кэнь Уэст, Женифер Лопес, Ленорда Каприо, Наоми Кембэлл, Парис Хилтон, Дэвид Бэгхэм гээд холливүүдийн болоод бизнес урлагынхан, очоогүй од цөөхөн ажээ…
2023 оны 11 сард найз бүсгүй дуучин Кэсси Вентура цагдаад гомдол өгснөөр түүнийг цагдаа шүүхийн хаалга татах эхлэл нь болсон. Найз эмэгтэй нь түүнийг хүчирхийлдэг, мансууруулах бодис бусдад тараадаг, хэрэглэдэг тухай цагдаа нарт ярижээ. Түүний гомдлын дараа гурван ч эмэгтэй мөн Диддид хүчирхийлүүлсэн тухай цагдаад гомдол гаргасан боловч цаг хугацаа нь аль 90 хэдэн онд болсон, өнгөрсөн хэмээн хэргийг хааж байжээ.
Гэвч гуравдугаар сард төрсөн өдрөө тэмдэглэсэн Лос Анжелес дахь түүний харшид цагдаагийнхан дайран орж мансууруулах бодис, хүүхдийн биеийн массажны ойл тос, сексийн элдэв хэрэгсэл зэргийг хураан авчээ.
Ийнхүү энэ сарын 16-нд түүнийг баривчилж Бруклины шоронд хорисон бөгөөд Нью-Йоркийн шүүх түүнд хүний наймаа, хар тамхи, зохион байгуулалттай бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлийг зохион байгуулагч гэж үзэн ял төлөвлөж байна.
Тэрбээр олон алдартнуудтай орооцолдсон мөн бага насны хүүхэд бэлгийн мөлжлөгөд уруу татсан, садар самууныг зохион байгуулсан, хар тамхи хүчирхийлэлийн эвгүй хэрэгт унасан нь гарцаагүй болсон бөгөөд шүүхээс түүнд насаар нь хорих ял оноож болзошгүй байна.
Keep up the fantastic work!