ОУ-ын шалгалтын үнэлгээг ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авах хугацаа

БШУЯ-ны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/66 тоот тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын ЗУРГААДУГААР бүлэгт заасны дагуу улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд оюутан элсүүлэх “Элсэлтийн шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлнэ.
Үүнд:
📌 Кембрижийн AS, A,
📌 IB- International Baccalaureate
📌TOEFL/IBT/
📌PTE
📌 IELTS
📌SAT
Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.

ОЮУТАН, СУРАЛЦАГЧ-ЦАХИМ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ АЛХАМ

Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭШ эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад орж “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсийг дарж “ДҮЙЦҮҮЛЭХ” гэсэн сонголтыг хийж, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлнэ.

Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:

📌Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
📌Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
📌Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудсын хуулбар
📌 Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт

Оюутан, суралцагч нь хүсэлтийн хариуг дараах 2 замаар харна. Үүнд:
1. www.eec.mn сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсний “Дүйцүүлэх” гэсэн хэсэгт элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харах /дэлгэрэнгүй хариу харах боломжтой/
2. https://eyesh.eec.mn/ цахим хаягаар “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” гэсэн цэсийг сонгож регистрийн дугаараараа нэвтэрч харна.

Холбоо барих утас:70119498 – ##505

17 thoughts on “ОУ-ын шалгалтын үнэлгээг ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авах хугацаа

  1. A reference for further reading about digital wallets and the terminology used to describe their different approaches to custody.

  2. Bitcoin research can move from introductory definitions to original documentation as familiarity with the subject grows.

  3. A reference for reading about cryptocurrency applications while paying attention to their dependencies and limitations.

  4. Cryptocurrency is a broad subject. This reading collection encourages clear definitions, careful source checks and further exploration.

  5. A reference collection organized around cryptocurrency education rather than price predictions or promises about financial outcomes.

  6. A reading collection about the mechanics of digital transfers and the details that matter when interpreting transaction information.

  7. Bitcoin reporting covers many subjects, including software, businesses and policy. Context helps explain which part of the ecosystem a story concerns.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *