China energy investnent корпораци нь 2027 онд нүсэр том үйлдвэр ашиглалтад оруулна
БНХАУ-ын нүүрс олборлолтын хамгийн том компани China energy investment corporation нь нефть-химийн үйлдвэрлэгчдийг түлшээр хангах нүсэр төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээ зарлалаа.
Шинжаан Уйгурын Өөртөө Засах орны Хами хотод нүүрснээс шингэрүүлсэн тос гарган авах үйлдвэрийг 170 тэрбум юань буюу 24 тэрбум ам.долларын хөрөнгөөр барихаар болсон байна.
Тус үйлдвэрийн эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах бөгөөд төслийн эхний багц 2027 онд ашиглалтад орно гэв.
Шинэ үйлдвэр баригдахаар болсон Хами хот нь Монгол Улстай хиллэдэг Хами аймгийн төв бөгөөд Говь-Алтай аймгаас 200 гаруй км-ийн зайтай оршдог. Тус хотын захиргаа 2025 он хүртэл энэ төрлийн төслүүдэд 300 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгож, 2030 он гэхэд 152 сая тонн нүүрс хэрэглэх тооцоотой байгаагаа мэдээлжээ.

Saya menemukan blog Anda di Google dan memeriksa beberapa posting awal Anda. Teruskan pekerjaan yang sangat baik ini. Saya baru saja menambahkan RSS feed Anda ke pembaca berita MSN saya. Menantikan untuk membaca lebih banyak dari Anda nanti!
Saya setuju dengan semua ide yang Anda telah sajikan dalam posting Anda. Mereka benar-benar meyakinkan dan pasti akan berhasil. Namun, postingnya terlalu singkat untuk pemula. Bisakah Anda memperpanjangnya sedikit mulai waktu berikutnya? Terima kasih atas postingnya.
Hore google adalah raja saya yang menolong saya menemukan situs internet yang luar biasa! .