БНАСУ, ОХУ-руу 12 мянган цэрэг илгээж Украйны дайнд нэмэлт хүч өгнө
Хойд Солонгос улс Оросын талд тулалдуулахаар цэргүүдээ Украинд илгээж эхэлсэн тухай Өмнөдийн тагнуулын агентлаг мэдээлсэн. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл Баасан гаригт аюулгүй байдлын хурал зарлажээ. Тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгт хандан боломжит бүх арга хэмжээг авахыг уриалсан юм. Баасан гаригийн уулзалтад Өмнөдийн Үндэсний аюулгүй байдлын алба, Батлан хамгаалах яам, Үндэсний тагнуулын албаны гол албан тушаалтнууд оролцжээ.
Өмнөдийн тагнуулын агентлагаас нэг хоногийн өмнө Украины ерөнхийлөгч Зеленский мөн ижил төстэй мэдэгдэл хийжээ. Зеленскийн хэлснээр Хойд Солонгосын 10 мянган цэрэг Украинд дайтаж магадгүй аж.
Өмнөдийн тагнуулын мэдээлэлд дурдсанаар 1500 цэрэг хэдийнэ ОХУ-д ирсэн байна. Тэдгээр цэрэг ОХУ-ын Владивосток, Уссурьеск, Хабаровск, Влаговешенскт сургалтад хамрагдаж байгаа аж. Уссурьеск, Хабаровск орчмыг агаараас авсан зургийг Өмнөдийн тагнуулын агентлаг нийтэлсэн. Уг зургийг харахад хэдэн зуун хойд солонгос цэрэг цугларсан байжээ. Мөн Хойд Солонгосын Чонжин боомтын зургийг агаараас авсан байна. Тус боомтоос хойд солонгос цэргүүдийг Оросын хөлөг онгоцоор тээвэрлэж байна.
Нийтдээ 12 мянга орчим цэрэг ирнэ гэж Өмнөдийн тагнуулын алба таамаглаж байна.
More Stories
Ирэх онд “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон арилжааны 10 банк “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон...
Солонгос аялагчыг 2 сая 880 мянган воноор Монгол компани залилжээ
Өмнөд Солонгосын нэгэн аялагч Монгол руу аялаж үзэхээр Солонгосчуудын хамгийн их хэрэглэдэг Naver-ээс Монголын нэгэн аялалын компанитай холбогджээ. Тэрбээр багц...
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар доорх асуудлууд хэлэлцэнэ
Засгийн газрын хуралдаан 08.00 цагт эхэллээ. 📌Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано майнинг" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын...
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн шийдвэрийн дагуу эмэгтэйчүүдийн хорих 407-р анги руу шилжүүлжээ
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 07-нд хэлэлцэн түүний анхан шатны шүүхийн шийдвэр...
ДЦС-3-ын өргөтгөлийн ажлыг хийнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2024.12.24/-ийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл,...
Улаанбаатарт цас орно, өдөртөө -14 хэм хүйтэн
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч,...
Average Rating