Thunderpick World Championship тэмцээнд The MongolZ баг түрүүллээ

Read Time:43 Second

Thunderpick World Championshi 2024″ тэмцээн /2024.10.22/ эхэлсэн бөгөөд хэсгийн шат нь онлайнаар, плей-оффын тоглолтууд Герман улсын Берлин хотын “LVL Dome” аренад болж өндөрлөлөө. Тус тэмцээнд The MongolZ баг аваргаар шалгарч аваргын цом 500,000 ам долларын хамтаар хожлоо. Тэд тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчид болох Heroic багтай шигшээ тоглолт BO5 цуврал хийж 3-1 харьцаатай ялсан юм.

Ийнхүү The Mongolz баг Valve-ийн чансаагаар дэлхийн шилдэг таван багийн нэг болж, түүхэн амжилт тогтоолоо. Тэдний урд Vitality, Spirit, NaVi, G2 багууд бичигдэж байна.

Тус тэмцээний шөвгийн наймд The MongolZ Бразилын Imperial Esports багийг хожсоноор шалгарсан юм. Тэд эхний тоглолтоо америк эзэдтэй, орос тоглогчидтой “Cloud9” багийн эсрэг хийж, 2-0 гэсэн харьцаатай ялсан. “The MongolZ”-оос Senzu болон bLitz нар үзүүлэлтээрээ багаа манлайлжээ. Харин хоёр дахь тоглолтоо Fnatic-ийн эсрэг хийж мөн 2-0 гэсэн харьцаатай хожиж, плей-оффын шатанд өрсөлдөхөөр болсон юм.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
100%

2 thoughts on “Thunderpick World Championship тэмцээнд The MongolZ баг түрүүллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *