12 сарын 27-н хүртэл гарын үсэг цуглуулан Утааны сонсгол их хурлаар хэлэлцүүлнэ

Утааны улирал эхлэн, агаарын чанар муудаж иргэд  “D-Өргөдөл” цахим системээр өчигдрөөс эхлэн иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.

Иргэн Б.Мөнгөнхишиг “Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.3. Төсвийн хяналтын, 6.2.9. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус тус үндэслэн “Утааны Сонcгол”-ыг зохион байгуулж МУЗГ-ын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна” гэх утгатайгаар өргөдлийг санаачилжээ.

Гарын үсэг цуглуулах хугацаа 30 хоног буюу ирэх 12-р сарын 27-ны 18:55 цаг хүртэл үргэлжлэх аж. Өргөдөлд нийт 70 мянган иргэн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэх юм. Иргэн та ЭНД дарж, өргөдөлд гарын үсгээ зураарай.

67 thoughts on “12 сарын 27-н хүртэл гарын үсэг цуглуулан Утааны сонсгол их хурлаар хэлэлцүүлнэ

  1. References:

    Charlevoix quebec http://honsagashi.net/mt-keitai/mt4i.cgi?id=4&mode=redirect&ref_eid=1305&url=https://board-cs.seafight.com:443/proxy.php?link=https://de.trustpilot.com/review/owowear.de

  2. References:

    Hunger games online game https://aktsh.ru/go.php?url=http://images.google.de/url?q=https://de.trustpilot.com/review/owowear.de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *