Дотооддоо үймээн самуун дэгдээсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг огцруулах санал хураалт амжилтгүй болжээ

Read Time:1 Minute, 45 Second

Гэнэтийн онцгой байдал зарлан дотооддоо үймээн самуун дэгдэж эдийн засгаа хямраасан ерөнхийлөгч Юн Сог Ёл-ийг  хуулийн дагуу 2024.12.07-ны өдөр БНСУ-ын үндэсний ассамблейн ордонд огцруулах санал хураалт болсон бөгөөд энэ үеэр эрх барих нам болох “Ард түмний хүч” намын ганц гишүүнээс бусад бүх гишүүд саналаа өгөлгүй хурлыг орхин гарчээ.

Санал хураалт хүчингүй болсоны дараа тэднийг гэртээ харих замд “эх орноосоо урвагчид” хэмээн жагсагчид хашгирч буруушааж байжээ.

Өмнөд Солонгост дотооддоо үймээн самуун дэгдээсэн гэмт хэрэгтэнд цаазаар авах ял эсвэл насаар нь хоригдох ял өгдөг хуультай.
Юн ерөнхийлөгч болон Батлах хамгаалах яамны сайд асан Ким Юнг Хён нар дотооддоо үймээн дэгдээсэн гол буруутангууд юм.
Юн ерөнхийлөгч онц байдал цуцлагдсан даруйд Батлан хамгаалах яамны сайдаа сольжээ.

Сөрөг хүчнүүд болон ардчилсан намын гишүүд бусад парламентэд суудалтай намын гишүүд аль нь ч ерөнхийлөгчийг огцруулах нэргүй санал хураалтанд оролцоогүй ажээ.

Ерөнхийлөгчийг огцруулах санал асуулга хүчинтэй болоход парламентийн нийт 300 гишүүний 3-ний 2 болох 200 гишүүн саналаа өгсөн байх ёстой. Тиймээс 108 гишүүнтэй эрх барих намын найман гишүүний санал хэрэгтэй байжээ.

Санал асуулга хүчинтэй болох саналын тоо 5-аар дутаж, энэ удаагийн санал хураалт хүчингүй болжээ.

Энэ өдөр мөн Солонгосын өнцөг булан бүрт Дэгү, Бусан, Кванду зэрэг хотуудад ерөнхийлөгчийг огцруулах жагсаалууд, мөн Сөүлийн Гуанхуанмүн гудамжинд ерөнхийлөгчийг огцруулахын эсрэг эрх барих намын дэмжигчдийн цуглаан мөн болжээ.
Дэмжигчдийн цуглаан аль ч өдрүүдэд байнга болдог цуглаан ажээ.

2024.12.07-ны өдрийн хуралдаанаар мөн Юн ерөнхийлөгчийн эхнэртэй холбоотой тусгай хуулийн төслийг хэлэлцэх санал хураалт болжээ. Ерөнхийлөгчийн эхнэр хувьцааны үнэд өөрчлөлт оруулсан гэх хэрэгт шалгагдах болгонд ерөнхийлөгч давуу эрхээ эдлэн буцаадаг ажээ.

Эрх барих намын гишүүд ерөнхийлөгчийн эхнэртэй холбоотой хуулийг батлахгүйн тулд эсэргүүцэх саналыг өгөхөөр өнөөдрийн хуралд 100%-ийн ирцтэй ирж саналаа өгөн үргэлжлүүлэн ерөнхийлөгчийг огцруулах санал асуулга болоход бүгд саналаа өгөхгүй их хурлын танхимыг орхин гарсан нь олон түмний дургүйцлийг ихэд хүргэж байна.

Энэ удаад Солонгосын ард иргэд дотоодын хямрал дэгдээсэн ерөнхийлөгч улс орноо үргэлжлүүлэн удирдах эрхгүй, огцруулая хэмээн дараагийн өдрүүдэд үргэлжлүүлэн жагсахаа илэрхийлжээ.

Дэлхий дахины анхаарлыг татсан бас нэг зүйл нь жагсаалын дараа жагсагчид бүх хогоо цэвэрлэж гудамж ямар ч хоггүй болсон байсан нь гайхал төрүүлсэн явдал байлаа хэмээн дэлхийн хэвлэлүүд бичиж байна.

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
100 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Дотооддоо үймээн самуун дэгдээсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг огцруулах санал хураалт амжилтгүй болжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *