Сайд Б.Жавхлан, П.Наранбаяр, Л.Энх-Амгалан нар хамгийн их төсөв буюу тус бүр 4 их наядыг зарцуулна
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн суурь тэнцэл ДНБ-ийн 3.3 хувийн ашигтай байхаар батлав.
Засгийн газар ирэх онд төрийн албан хаагч нарын орон тоог 1200-р нэмэгдүүлнэ.
Урсгал зардлаас хэмнэсэн санхүүжилтээр Хавдрын эмнэлэгийг лизингээр ашиглана
Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах обьектыг лизингээр авах эхний удаагий төлбөрт 17 тэрбум, эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардалд 6.9 тэрбум төгрөг зарцуулах болж байна.
Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах обьект гэдэг нь Хөгжлийн банкны өрөнд байгаа одоогийн Хавдар судлалын үндэсний төвтэй хаяа залган байрлаж буй эмнэлэг юм.
Уг обьектыг түрээслэхэд 17 тэрбум төгрөг зарцуулна.
Урсгал зардлаас хэмнэсэн мөнгөнөөс мөн тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардалд 6.9 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг, цэцэрлэг болон гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10 тэрбум төгрөг, Хавдар судлалын үндэсний төвийн барилгын засварт 2.9 тэрбум төгрөг, эрчим хүчний бодлогын шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар болоод байна.
Сайд Б.Жавхлан, П.Наранбаяр, Л.Энх-Амгалан нар 4 их наядыг зарцуулна
Монгол Улсын төсвөөс 2025 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 24 их наяд 209 тэрбум 847.5 сая төгрөг байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нараас хамгийн их төсөв зарцуулах эрхийг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар юм.
Сангийн сайд 4 их наяд 877 тэрбум 188.4 сая, Боловсролын сайд П.Наранбаяр 4 их наяд 466.тэрбум 80.8 сая, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 4 их наяд 495 тэрбум 704.2 сая төгрөг тус, тус зарцуулах юм.
Төсвийн ерөнхийлөн захирагч нар дор дурдсан төсвийг зарцуулна:
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 37.6 тэрбум,
- УИХ-ын дарга 170.3 тэрбум,
- Ерөнхий сайд 626.9 тэрбум,
- Үндсэн хуулийн Цэцийн дарга 5.4 тэрбум,
- Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 31.8 тэрбум,
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 329 тэрбум 796.4 сая,
- Хүний эрхийн үндэсний комисс 14 тэрбум 896.9 сая,
- Улсын ерөнхий прокурор 157 тэрбум 568.5 сая,
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 22 тэрбум 569.7 сая,
- Монгол Улсын Ерөнхий аудитор 54 тэрбум 388.4 сая,
- Авлигатай тэмцэх газрын дарга 56 тэрбум 946 сая,
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга 21 тэрбум 703.7 сая,
- Төрийн албаны зөвлөлийн дарга 19 тэрбум 420.4 сая,
- Үндэсний статистикийн хорооны дарга 34 тэрбум 392.7 сая,
- Сонгуулийн ерөнхий хорооны дарга 15 тэрбум 750.3 сая,
- Цагаатгах ажлыг удирдан зхоион байгуулах комиссын дарга 1 тэрбум 310.2 сая,
- Шүүхийн сахилгын хорооны дарга 6 тэрбум 171.9 сая,
- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд 276 тэрбум 31.2 сая,
- Шадар сайд 388 тэрбум 505.5 сая,
- Шадар сайд 8 тэрбум 46.9 сая,
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 141 тэрбум 257.7 сая,
- Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга 19 тэрбум 337 сая,
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга 13 тэрбум 537 сая,
- Монгол Улсын сайд 20 минутын хот үндэсний хорооны дарга 20 тэрбум 51.7 сая,
- Гадаад харилцааны сайд 262 тэрбум 290.7 сая,
- Сангийн сайд 4 их наяд 877 тэрбум 188.4 сая,
- Хууль зүй дотоод хэргийн сайд 1 их наяд 725 тэрбум 373.2 сая,
- Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд 48 тэрбум 952.1 сая,
- Батлан хамгаалахын сайд 819 тэрбум 580.7 сая,
- Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд 308 тэрбум 571.6 сая,
- Боловсролын сайд 4 их наяд 466.тэрбум 80.8 сая,
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 4 их наяд 495 тэрбум 704.2 сая,
- Зам тээврийн сайд 1 их наяд 91 тэрбум 171.8 сая,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд 525 тэрбум 351.8 сая,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд 424 тэрбум 32.5 сая,
- Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд 723 тэрбум 2.5 сая,
- Цахим хөгжил инноваци харилцаа холбооны сайд 118 тэрбум 430.3 сая
- Эрчим хүчний сайд 298 тэрбум 411 сая,
- Эрүүл мэндийн сайд сайд 1 их наяд 847 тэрбум 422.9 сая,
Шадар сайд нараас Т.Доржхандад хамгийн их мөнгө хуваарилав
Хамтарсан Засгийн газар гурван Шадар сайдтай. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын албыг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хашдаг. Ирэх онд Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр 276 тэрбум 31.2 сая төгрөг зарцуулах эрхийг аваад байгаа бол Эрчим хүчний реформын үндэсний зөвлөлийг удирдаж буй, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд 388 тэрбум 505.5 сая, Шадар сайд С.Амарсайхан 8 тэрбум 46.9 сая төгрөг зарцуулах эрхийг аваад байна. Энэ нь Шадар сайд Т.Доржханд яамгүй боловч яам удирддаг сайд нараас ч том төсвийг зарцуулах эрхийг аваад байна гэсэн үг юм.
Хамгийн бага төсөв зарцуулах эрх авсан нь Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан юм. Түүнд 2025 онд 48 тэрбум 952.1 сая төгрөг зарцуулах эрх олгожээ.
Хамтарсан Засгийн газарт Үндэсний хороо удирддаг гурван сайд бий. Тэдний нэг болох Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга 13 тэрбум 537 сая төгрөг, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр 19 тэрбум 337 сая төгрөг, 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн 20 тэрбум 51.7 сая төгрөг тус бүр зарцуулна.
Average Rating