Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн шийдвэрийн дагуу эмэгтэйчүүдийн хорих 407-р анги руу шилжүүлжээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 07-нд хэлэлцэн түүний анхан шатны шүүхийн шийдвэр болох  4,9 жилийн хугацаатай хорих ялыг хэвээр үлдээсэн юм.

Харин сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгч нар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд хандсан.

Давж заалдах шатны шүүхийн магадлал албажиж гарсантай холбоотойгоор сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Хорих 461 дүгээр ангиас, эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар хорих анги руу шилжүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *